1:4
Лазер буу
2332 үзсэн
4:19
#Ангарпедиа: Монгол Улсын зэвсэгт хүчин
1931 үзсэн
2:40
This week 6.30-7.5
915 үзсэн
1:28
Хаягдал ариун цэврийн цаасыг дахин боловсруулж дугуйн зам тавьжээ
1884 үзсэн
5:59
Ангарпедиа: Барак Обама
1351 үзсэн
2:47
THIS WEEK 6.23-29
763 үзсэн
2:28
Олимпийн наадмын медалиудыг хуучин гар утас ашиглан хийнэ
1458 үзсэн
6:31
Бүс ба зам санаачилга
1585 үзсэн
3:57
THIS WEEK 6.16-22
843 үзсэн
2:44
Эстон улс нийтийн тээврийн үйлчилгээгээ үнэгүй болгоно
1358 үзсэн
2:10
This week 6.9-15
789 үзсэн
3:59
Бичил хуванцрын хор хөнөөл
1254 үзсэн
1:27
Майкрософт Гитхабыг 7,5 тэрбум ам.доллароор худалдан авлаа
2269 үзсэн
8:24
#Ангарпедиа: Домогт ялалтууд
2796 үзсэн
1:27
Таны гар утас хэр бохир вэ?
1299 үзсэн
3:34
This week 6.2-6.8
463 үзсэн
2:32
Эмгэн хумсны “бизнес”
878 үзсэн
2:11
Япон улсын хүн ам буурч байна
2338 үзсэн
1:29
Хүлэмжийн хийг багасгах технологи
1050 үзсэн
2:2
Эйнштейний харьцангуйн тусгай онолыг хялбаршуулсан бичлэг
233 үзсэн
2:29
92 сая хэрэглэгчийн мэдээллийг хакджээ
1212 үзсэн
1:19
Ажлын бүтээмжийн оргил үе
2224 үзсэн
2:22
Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дуу хоолой өөрчлөгддөг үү?
1388 үзсэн
2:6
Төрийн үйлчилгээнд блокчэйн технологи ашиглана
1193 үзсэн
2:15
Дэлхийн ван гараг дээрх элсэн манханы бүтэц
1568 үзсэн
3:41
This week 5.26-6.1
675 үзсэн
4:54
Архи уу? Хор уу?
3182 үзсэн
2:5
Элсэн цөлд ногоо тарих технологи
1329 үзсэн
2:58
Фэйсбүк, Твиттерт улс төрийн сурталчилгааг журамлана
1071 үзсэн
2:7
Хуванцар иддэг энзим
2274 үзсэн
Банкны салбарын эрхзүйн шинэтгэл
Банкны салбарын эрхзүйн шинэтгэл

Аливаа улс орны төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт ил тод байдал юм.

Уг хууль батлагдахаас өмнө хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол Улсын төв банк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарч байсан юм. Харин Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын түвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байсан юм.

2017 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлсэн Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы 2018.01.18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж, эцэслэн батлагдсан билээ. Мөн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Банкин дах мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль тус тус батлагдсан бөгөөд эдгээр хуулийн эх бичвэрийг Төв банканд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр /2018.03.22/ боллоо.

Дээрх хуулиуд батлагдсанаар Монголбанкнаас бусад арилжааны банкуудад тавьж буй хяналт, шалгалтын эрхзүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэц болох юм. Тодруулбал, банк нь өөрийн тогтворжуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд тус төлөвлөгөөнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас хамаарч үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцож, болзошгүй эрсдэлийн үед банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, Монголбанкинд ирүүлнэ. Ингэснээр банк эрсдэлд орвол татвар төлөгчдийн мөнгөөр бус банкийг дотроос нь аврах боломжийг бүрдүүлж байгаа нь хуулийн өөрчлөлтийн нэг онцлог болж байгаа ажээ.

Мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол банк нь банканд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байх бөгөөд эрсдэл үүссэн, Монгол банкнаас тогтоосон журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан зэрэг хүндрэл үүсгэх зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд банканд сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, удирдлагыг түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгажээ.

Шинээр батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.