3:57
THIS WEEK 6.16-22
569 үзсэн
2:44
Эстон улс нийтийн тээврийн үйлчилгээгээ үнэгүй болгоно
1138 үзсэн
2:10
This week 6.9-15
641 үзсэн
3:59
Бичил хуванцрын хор хөнөөл
954 үзсэн
1:27
Майкрософт Гитхабыг 7,5 тэрбум ам.доллароор худалдан авлаа
2065 үзсэн
8:24
#Ангарпедиа: Домогт ялалтууд
2509 үзсэн
1:27
Таны гар утас хэр бохир вэ?
1013 үзсэн
3:34
This week 6.2-6.8
359 үзсэн
2:32
Эмгэн хумсны “бизнес”
730 үзсэн
2:11
Япон улсын хүн ам буурч байна
2125 үзсэн
1:29
Хүлэмжийн хийг багасгах технологи
863 үзсэн
2:2
Эйнштейний харьцангуйн тусгай онолыг хялбаршуулсан бичлэг
72 үзсэн
2:29
92 сая хэрэглэгчийн мэдээллийг хакджээ
1043 үзсэн
1:19
Ажлын бүтээмжийн оргил үе
2037 үзсэн
2:22
Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дуу хоолой өөрчлөгддөг үү?
1189 үзсэн
2:6
Төрийн үйлчилгээнд блокчэйн технологи ашиглана
1056 үзсэн
2:15
Дэлхийн ван гараг дээрх элсэн манханы бүтэц
1385 үзсэн
3:41
This week 5.26-6.1
565 үзсэн
4:54
Архи уу? Хор уу?
2779 үзсэн
2:5
Элсэн цөлд ногоо тарих технологи
1130 үзсэн
2:58
Фэйсбүк, Твиттерт улс төрийн сурталчилгааг журамлана
910 үзсэн
2:7
Хуванцар иддэг энзим
2178 үзсэн
2:4
Сэтгүүлчийн аллагыг хуурамчаар зохион байгуулжээ
727 үзсэн
2:12
Тархины багахан хэсгийг лабораторийн аргаар гарган авчээ
796 үзсэн
2:16
5G сүлжээ хэр хурдан бэ?
1899 үзсэн
2:5
Энэ шинэ төрлийн зэвсэг үү?
2490 үзсэн
2:47
Дроноор илгээмж хүргэх үү?
633 үзсэн
2:7
Италийн шинэ засгийн газар
610 үзсэн
1:18
Нарны эрчим хүчний шинэ шийдэл
1373 үзсэн
9:31
Заавар
1156 үзсэн
Татварын нэмэгдлийн эсрэг жагслаа
Татварын нэмэгдлийн эсрэг жагслаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн 450 мянга гаруй гишүүдийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Тэд энэ оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын шимтгэл, долоон төрлийн татвар болон тэтгэврийн насыг нэмсэн хууль тогтоомжийг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа юм. Жагсаал зохион байгуулахаас өмнө Засгийн газарт энэ тухай хэд хэдэн удаагийн албан шаардлага хүргүүлсэн боловч ямарч хариу ирээгүй байна.

Эдгээр хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш нийгмийн дундаж давхарга буюу татварын нэмэгдэлд илүү өртөөд буй үйлдвэр уурхай, эрчим хүч, төмөр замын ажилчид идэвхтэй эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Учир нь татварын нэмэгдлийн босгыг 1 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд өнөөдрийн жагсаалд оролцож буй уурхайчид, төмөр замчид, эрчим хүчний салбарын ажилчид хортой, хүнд нөхцөлд ажилласныхаа төлөө цалингаасаа илүү татвар төлөх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн жагсаал зохион байгуулагчид онцолж байна.

Эдгээр хуулийг эсэргүүцэн ганц нэгээрээ тэмцэж эхэлж байсан салбар байгууллагын үйлдвэрчний эвлэлүүд Монгол Үйлдвэрчний Эвлэлийн Холбоог албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй байна гэж шүүмжилж байсан ч өнөөдрийн жагсаалд МҮЭХ-ны салбар аймаг нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдэн оролцож байна.

Жагсагчид эдгээр хуулийг эргэн харж цуцлах, татварын босгыг нэмэх арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүсч байгаа бөгөөд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашлаад улсын хэмжээний томоохон ажил хаялт болгон үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.