1:17
Виртуал фитнесс
545 үзсэн
1:17
Хэвлэмэл үнэт эдлэл
243 үзсэн
3:37
Трамптай өнгөрүүлсэн нэг жил
920 үзсэн
1:11
Ном уншвал урт насална
582 үзсэн
Ховор үнэт эдлэл алдагджээ
960 үзсэн
3:55
Тусгай дугаар: Эрх мэдлийн шунал
879 үзсэн
2:56
Татварын нэмэгдлийн эсрэг жагслаа
933 үзсэн
3:56
THIS WEEK 6-12 JANUARY
424 үзсэн
2:56
Хог хаягдлын ухаалаг систем
620 үзсэн
2:22
Далд давсны хэрэглээг бууруулна
583 үзсэн
3:48
Эрчим хүч
484 үзсэн
2:41
Дасан зохицох чадвар
1855 үзсэн
2:25
Тусгай алгоритм ашиглаж бүтээсэн концертын танхим
2516 үзсэн
2:38
Шинэ цоорхой илэрлээ
2079 үзсэн
2:0
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ
537 үзсэн
1:23
"Google" компани сар луу
900 үзсэн
1:49
Хурдан цэнэглэгч
1761 үзсэн
1:7
Орчуулагчтай чанга яригч
553 үзсэн
1:23
Японд ажилгүйдлийн түвшин буурч байна
715 үзсэн
4:34
Хүн хэрхэн хөгширдөг вэ?
2324 үзсэн
1:17
Никола Тесла ба цахилгаан гүйдлийн дайн
3974 үзсэн
1:8
Шинэ G-Class 2018 онд гарна
2409 үзсэн
1:59
Нохой тэжээдэг хүмүүс урт насалдаг
1522 үзсэн
1:5
БНХАУ 13000 веб хуудсын үйл ажиллагааг зогсоожээ
937 үзсэн
3:7
This week (01-05)
538 үзсэн
1:3
“Тесла” компанийн шинэ зай хураагуур
1541 үзсэн
2:41
Ираны бослого 8 дахь өдрөө үргэлжилж байна
2129 үзсэн
2:33
Шинэ Япон улс
2501 үзсэн
2:54
Татварын эсрэг
967 үзсэн
4:41
2018 оны шинэ загвар
1637 үзсэн
Хог хаягдлын ухаалаг систем
Хог хаягдлын ухаалаг систем

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогоо ил задгай хаях, оройн цагаар барилгын хог хаягдал асгах, хог хаягдлыг цаг хугацаанд тээвэрлэхгүй байх зэрэг зөрчил элбэг тохиолддог. Эдгээр асуудлыг цэгцэлж, хөнгөвчлөх зорилгоор Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Хог хаягдлын ухаалаг систем” нэвтрүүлэх ажлыг 2017 оны 11 дүгээр сард эхлүүлсэн юм.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-10 дугаар хорооны хог хаягдал ихээр цуглардаг 25 байршлын судалгааг гаргаж, багтаамж сайтай битүү хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг, камерын хяналт бүхий удирдлагын төвийг бий болгожээ. Энэхүү төвийн нээлт өнөөдөр тус дүүргийн иргэний танхимд зохион байгуулагдлаа.

“Хог хаягдлын ухаалаг систем” нэвтрүүлэх зорилгоор сонгосон газруудад байршуулсан хогийн савнуудын суурь хэсгийг бетондож хөрсний бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн бөгөөд хяналтын камерын бичлэгт дүүргийн ЗДТГ-т байрлах удирдлагын диспетчер 24 цагаар хяналт тавьж ажиллах ажээ.

Энэ нь дан ганц хог хаягдлын ухаалаг систем болох төдийгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын үйл ажиллагааг чанаржуулахад чухал хувь нэмэр оруулж байгаа учраас бусад дүүргүүдэд жишиг болохуйц ажил болсныг тус дүүргийн засаг дарга Х.Болормаа онцоллоо.

Мөн хаягдлыг ангилж хаях зориулалтын хогийн савыг албан байгууллагад байрлуулсан байна.

Зөрчил гаргасан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хяналтын системийн тусламжтай илрүүлж эхний 2 удаагийн зөрчилд сануулга өгч, түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд “Хог хаягдын тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.