3:57
THIS WEEK 6.16-22
569 үзсэн
2:44
Эстон улс нийтийн тээврийн үйлчилгээгээ үнэгүй болгоно
1138 үзсэн
2:10
This week 6.9-15
641 үзсэн
3:59
Бичил хуванцрын хор хөнөөл
954 үзсэн
1:27
Майкрософт Гитхабыг 7,5 тэрбум ам.доллароор худалдан авлаа
2065 үзсэн
8:24
#Ангарпедиа: Домогт ялалтууд
2509 үзсэн
1:27
Таны гар утас хэр бохир вэ?
1013 үзсэн
3:34
This week 6.2-6.8
359 үзсэн
2:32
Эмгэн хумсны “бизнес”
730 үзсэн
2:11
Япон улсын хүн ам буурч байна
2125 үзсэн
1:29
Хүлэмжийн хийг багасгах технологи
863 үзсэн
2:2
Эйнштейний харьцангуйн тусгай онолыг хялбаршуулсан бичлэг
72 үзсэн
2:29
92 сая хэрэглэгчийн мэдээллийг хакджээ
1043 үзсэн
1:19
Ажлын бүтээмжийн оргил үе
2037 үзсэн
2:22
Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дуу хоолой өөрчлөгддөг үү?
1189 үзсэн
2:6
Төрийн үйлчилгээнд блокчэйн технологи ашиглана
1056 үзсэн
2:15
Дэлхийн ван гараг дээрх элсэн манханы бүтэц
1385 үзсэн
3:41
This week 5.26-6.1
565 үзсэн
4:54
Архи уу? Хор уу?
2779 үзсэн
2:5
Элсэн цөлд ногоо тарих технологи
1130 үзсэн
2:58
Фэйсбүк, Твиттерт улс төрийн сурталчилгааг журамлана
910 үзсэн
2:7
Хуванцар иддэг энзим
2178 үзсэн
2:4
Сэтгүүлчийн аллагыг хуурамчаар зохион байгуулжээ
727 үзсэн
2:12
Тархины багахан хэсгийг лабораторийн аргаар гарган авчээ
796 үзсэн
2:16
5G сүлжээ хэр хурдан бэ?
1899 үзсэн
2:5
Энэ шинэ төрлийн зэвсэг үү?
2490 үзсэн
2:47
Дроноор илгээмж хүргэх үү?
633 үзсэн
2:7
Италийн шинэ засгийн газар
610 үзсэн
1:18
Нарны эрчим хүчний шинэ шийдэл
1373 үзсэн
9:31
Заавар
1156 үзсэн
Далд давсны хэрэглээг бууруулна
Далд давсны хэрэглээг бууруулна

Монгол улсын нийт хүн амын дундах нас баралтын шалтгааны 80 орчим хувийг чихрийн шижин, зүрх судасны өвчин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдар, халдварт бус өвчнүүд эзэлдэг аж.

Эдгээр өвчний гол шалтгаан нь давсны хэрэглээ юм. Монгол улсын нийт хүн амын 83.2 хувь нь хоногт дунджаар 11 гр давс хэрэглэдэг байна. Энэ нь ДЭМБ-аас давсны зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж баталсан 5гр-аас 2 дахин их гэсэн үг юм.

Ихэнх хүн давсны хэрэглээг бууруулах нь эрүүл мэндэд тустайг мэддэг, мөн хоол хүнсэн дэх хэрэглээгээ багасгасан ч таны худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнүүдэд давсны агууламж их байдаг учраас нийт хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгаа ажээ.

Хүн хоногт авч буй илүүдэл давсны 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс авдаг аж. “Хүн амын давсны хэрэглээ” үндэсний судалгаанаас харахад үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 83.6 хувь, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 81.6 хувь нь давсны агууламж ихтэй болохыг тогтоожээ. Иймээс хүн амын дундах давсны хэрэглээг бууруулахын тулд үйлдвэрлэгчдийн оролцоо чухал гэж үзсэн учраас ХХААХҮЯ-аас “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг өнгөрсөн оны 09 дүгээр сараас эхлэн орон даяар зохион байгуулж эхэлжээ. Энэхүү үйл ажиллагааг танилцуулах уулзалт өнөөдөр тус яаманд боллоо. Уулзалтад Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс бүрдэх 150 гаруй хүн оролцож байгаа юм.

Энэ ажлын хүрээнд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний шошгоны шинэ стандартыг баталсан бөгөөд энэ дагуу үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгод давсны агууламжийг зайлшгүй тусгах шаардлагатай.

Энэхүү хоёр шатлалт арга хэмжээ нь 2019 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж хоол хүнсээр дамжих далд давсны хэрэглээг зорилтот хэмжээнд хүртэл бууруулж чадвал даралт бууруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай хүний тоо 50 хувь, тархинд цус харвалтын улмаас нас барах хүний тоо 22 хувиар буурах боломжтой юм байна.