1:17
Виртуал фитнесс
536 үзсэн
1:17
Хэвлэмэл үнэт эдлэл
242 үзсэн
3:37
Трамптай өнгөрүүлсэн нэг жил
918 үзсэн
1:11
Ном уншвал урт насална
582 үзсэн
Ховор үнэт эдлэл алдагджээ
960 үзсэн
3:55
Тусгай дугаар: Эрх мэдлийн шунал
879 үзсэн
2:56
Татварын нэмэгдлийн эсрэг жагслаа
932 үзсэн
3:56
THIS WEEK 6-12 JANUARY
424 үзсэн
2:56
Хог хаягдлын ухаалаг систем
618 үзсэн
2:22
Далд давсны хэрэглээг бууруулна
582 үзсэн
3:48
Эрчим хүч
482 үзсэн
2:41
Дасан зохицох чадвар
1855 үзсэн
2:25
Тусгай алгоритм ашиглаж бүтээсэн концертын танхим
2515 үзсэн
2:38
Шинэ цоорхой илэрлээ
2078 үзсэн
2:0
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ
537 үзсэн
1:23
"Google" компани сар луу
900 үзсэн
1:49
Хурдан цэнэглэгч
1760 үзсэн
1:7
Орчуулагчтай чанга яригч
552 үзсэн
1:23
Японд ажилгүйдлийн түвшин буурч байна
715 үзсэн
4:34
Хүн хэрхэн хөгширдөг вэ?
2324 үзсэн
1:17
Никола Тесла ба цахилгаан гүйдлийн дайн
3974 үзсэн
1:8
Шинэ G-Class 2018 онд гарна
2408 үзсэн
1:59
Нохой тэжээдэг хүмүүс урт насалдаг
1522 үзсэн
1:5
БНХАУ 13000 веб хуудсын үйл ажиллагааг зогсоожээ
937 үзсэн
3:7
This week (01-05)
537 үзсэн
1:3
“Тесла” компанийн шинэ зай хураагуур
1541 үзсэн
2:41
Ираны бослого 8 дахь өдрөө үргэлжилж байна
2128 үзсэн
2:33
Шинэ Япон улс
2501 үзсэн
2:54
Татварын эсрэг
966 үзсэн
4:41
2018 оны шинэ загвар
1636 үзсэн
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ

Иргэд санхүүгийн зах зээлд оролцохдоо мэдлэг дутмагаас болж залилуулах, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг буруу сонгох зэргээр хохирох тохиолдол маш их бий. Иймээс Англи Америк, Австрали зэрэг хөгжингүй улс орнууд ч иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратеги хэрэгжүүлж байгаа аж.

Монгол улс ч мөн олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг идэвхтэй зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь Монгол банкнаас санаачлан 3 сарын хугацаанд улс орон даяар хэрэгжүүлсэн “Санхүүгийн боловсрол” аян юм.

2017 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн тус аяны хаалт өнөөдөр Монгол банканд зохион байгуулагдлаа.

Хаалтын ёслолын үеэр тус аяны хүрээнд хийгдсэн ажлуудыг тоймлон танилцуулсан бөгөөд эдгээрээс хамгийн онцлог нь Монгол улс дэлхийн хуримтлалын өдрийг /10.31/ албан ёсоор тэмдэглэж эхэлсэн үйл явдал хэмээн зохион байгуулагчид онцолсон юм. Цаашдаа жил бүрийн энэ өдрийг Монгол улс “Үндэсний хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж, үүнтэй холбоотой олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Санхүүгийн боловсрол” аяны хаалтын үйл ажиллагааны үеэр олон нийтийн санхүүгийн зах зээлд оролцох мэдлэг чадварыг дээшлүүлэх, хуримтлалын ач холбогдлыг сурталчлах, дадал хэвшил суулгах чиглэлийн олон талт сургалт, сурталчилгааны ажлууд хийгдсэнийг тайлагнаад тус аянд идэвхтэй оролцсон банк санхүүгийн байгууллага, багш, сэтгүүлчдийн төлөөллийг шагнаж урамшуулсан юм.

Монголд банк нь Дэлхийн банкны техникийн туслалцааны хүрээнд 2015 оноос эхлэн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд Дэлхийн банкны зүгээс “Монгол улс олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр бодлогын түвшинд ахиц дэвшил гарган ажилласан” хэмээн онцолжээ.